БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдсан Спорт авиралтын Дэлхийн цомын тэмцээнд оролцсон ТЭМДЭГЛЭЛ

ОЛОН УЛСЫН СПОРТ АВИРАЛТЫН ХОЛБОО (IFSC) 2016 онд дэлхий даяар 16 удаагийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулж байгаагаас 2016 оны 5-р сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдсан Спорт авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсаас 2 тамирчин оролцоод ирлээ.

2

3

4

Энэхүү тэмцээнд манай тамирчид хэрхэн оролцож амжилт гаргасан тухай бичихээс өмнө Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон Олон Улсын Спорт Авиралтын Холбооны хамтын ажиллагааны түүхээс сийрүүлье.

2007 онд Олон Улсын Спорт Авиралтын Холбоо (IFSC) нь Олон Улсын Уулын Холбооноос салан тусгаарлаж тусдаа бие даан үйл ажиллагаа явуулах болсоноос хойш тухайн ондоо Монголын Уулчдын Үндэсний Холбоо  ОУСАХ-нд дэд гишүүнээр (associate member) элсэн орсон байна. ОУСАХ-нд байгаа Монгол улстай холбоотой мэдээллийг 2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш шүүж үзэхэд Монгол улсаас дараах тэмцээнүүдэд тамирчид оролцож байсан байна. Үүнд:

5

Дээрх тэмцээнүүдэд Монголоос оролцсон тамирчдын амжилтын үр дүнгүүдийг дараах линкнээс авна уу.

  1. Испань, Авилес ДАШТ 2007:
    1. Эрэгтэй хурд – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=782&cat=23
    2. Эрэгтэй техник – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=782&cat=1
  2. БНХАУ, Гуанжоу АШТ 2007:
    1. Эрэгтэй хурд – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1073&cat=23
    2. Эрэгтэй техник – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1073&cat=1
    3. Эрэгтэй боулдеринг – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1073&cat=6
  3. БНХАУ, Гуанжоу АШТ 2008:
    1. Эрэгтэй хурд – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1173&cat=23
    2. Эрэгтэй техник – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1173&cat=1
  4. БНСУ, Мокпо Дэлхийн цом 2012:
    1. Эмэгтэй техник – http://www.ifsc-climbing.org/index.php/world-competition/calendar#!comp=1409&cat=2
  5. БНХАУ, Наньжин Дэлхийн цом 2016:
  1. Эрэгтэй хурд:
M E N speed 1 ALIPOURSHENAZANDIFAR Reza 1994 IRI
M E N speed 2 HROZA Libor 1987 CZE
M E N speed 3 DZIENSKI Marcin 1993 POL
M E N speed 4 KOKORIN Stanislav 1990 RUS
M E N speed 5 MAWEM Bassa 1984 FRA
M E N speed 6 BOLDYREV Danyil 1992 UKR
M E N speed 7 TIMOFEEV Dmitrii 1993 RUS
M E N speed 8 SHILOV Aleksandr 1994 RUS
M E N speed 9 SHIKOV Aleksandr 1997 RUS
M E N speed 10 GONTERO Leonardo 1993 ITA
M E N speed 11 GALAR Pandu Asmoro 1983 INA
M E N speed 12 VAITSEKHOVSKII Evgenii 1986 RUS
M E N speed 13 ABUDZAR Yulianto 1985 INA
M E N speed 14 RINDI Sufriyanto 1991 INA
M E N speed 15 MOHAMMADI Morteza 1988 IRI
M E N speed 16 LIN Penghui 1994 CHN
M E N speed 17 OU ZhiYong 1994 CHN
M E N speed 18 LEWICKI Michal 1995 POL
M E N speed 19 ZHIXUAN Chen 1996 CHN
M E N speed 20 YURONG Duan 1998 CHN
M E N speed 21 MA Zida 1992 CHN
M E N speed 22 SANTONI Alessandro 1996 ITA
M E N speed 23 TYAPKIN Igor 1987 UKR
M E N speed 24 SORDYL Tomasz 1995 POL
M E N speed 25 MCCOLL Sean 1987 CAN
M E N speed 26 YUFEI pan 2000 CHN
M E N speed 27 QU Haibin 1992 CHN
M E N speed 28 BEISEMBAYEV Yerzhan 1996 KAZ
M E N speed 29 LKHAGVABAZAR Nyambayar 1990 MGL
M E N speed 30 DORJSUREN Enkhbaatar 1986 MGL

2007 оноос өмнө олон улсын чанартай спорт авиралтын тэмцээнүүдийн тухай мэдээллийг ОУУХ-оос ирүүлэх мэдээллийг үндэслэн та бүхэнд удахгүй хүргэхийг хичээх болно.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнийг БНХАУ-ын Пукоу мужийн Жианбэй шинэ дүүргийн Шоумоданиан паркад зохион байгуулсан ба Олон улсын спорт авиралтын холбооноос 2 шүүгч, Хятадын уулын холбооныхон удирдан зохион байгуулсан.

Тэмцээнд нийт 12 орны 30 гаруй тамирчин хурд болон боулдерингийн төрлөөр өрсөлдсөн. Хурдны төрөл нь урьднаас тавигдсан зам бүхий 15 м өндөртэй хананд А ба Б замд хосоор стандартын цагтайгаар уралдана. Энэхүү стандартын хана, цаг, замын дагуу тамирчид бэлтгэсэн байх ба тэмцээний үеэр хамгийн бага цагт А ба Б замд тус бүр нэг удаа буюу нийт 2 удаа авирна. Энэхүү 2 замыг хамгийн бага цагт туулсан үзүүлэлтийг бүх тамирчдын үзүүлэлтүүдээр жагсаан бичиж эхний 16 тамирчдыг жагсаан хагас шигшээгээр шалгаруулж хасагдах журмаар шалгаруулна.

6

Монгол улсаас 2012 оноос хойш 3 жил гаруйн дараа олон улсын чанартай тэмцээнд оролцсон нь спорт авиралтын хөгжил Монгол улсад аль түвшинд байгаа, зориулалтын байгууламж барих шаардлагатай, үндэсний шигшээ багийг бүрдүүлж системчилсэн бэлтгэлээр тогтмол хангах, энэхүү спортоор хичээллэгч өсвөрийн тамирчдыг ихээр бэлтгэх зэрэгийг олж мэдсэн ач холбогдол бүхий явдал байлаа.

Спорт авиралт нь Олимпод өрсөлдөж буй ихээхэн өрсөлдөөнтэй байгаа спортуудын нэг бөгөөд 2018 оны 8-р сарын 18-аас 9-р сарын 2-ны хооронд Индонез улсын Жакарта хотод болох Азийн тоглолтод албан ёсоор багтаж байгаа бөгөөд 2020 оны Токиогийн Олимпод оролцох эсэх нь энэ оны 8-р сард шийдэгдэх юм.

2016 оны 5-р сарын 21-22-нд Спорт авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн ОУХ Найрамдал төвд болох ба энэхүү тэмцээнийг Олон Улсын Спорт Авиралтын Холбооноос гаргасан стандартын дагуу үйлдвэрлэсэн электрон цагтайгаар зохион байгуулж байгаа нь Монгол улс олон улсын спорт авиралтын хөгжлийн түвшинд нэг алхам ойртож буйн нэг жишээ юм.

7