НАйрамдал оргил

Авиралтын зам2018-04-03

Найрамдал оргил - 4192 дтд м

Найрамдал оргил нь МонголОХУБНХАУ-н хилүүдийн уулзвар, гурвалсан цэг юм.

Замын ангилал: 2А

Оргилын газарзүйн солибцол: N49°10'11" E87°48'43"

Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49° 9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Найрамдал оргил хүртэл 2,1км. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай.

Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.

Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 3-4 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ.  Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 15 градус, хамгийн эгц хэсэгтээ 20 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралтын үед оргил руу өгсөх үед хэвгий хэсгийг даган өгсөх үед хамгийн их байдаг. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.

 

Эх сурвалж: Өндөр уулын хороо

ШИНЭ МЭДЭЭ

Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
Karakorum Ice Festival - 2020
Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
"ГҮЕМ" Бага насны хүүхдийн спорт авиралтын тэмцээн
Онцлох мэдээ2020-10-31
4 БЭРХ ЦОМ
Үйл явдлын мэдээ2020-02-29
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ II
Үйл явдлын мэдээ2020-02-27
БАЯР ХҮРГЭЕ
Үйл явдлын мэдээ2020-02-10
ЗАРЛАЛ
Үйл явдлын мэдээ2020-01-23
МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНА БЭЛЭН БОЛЛОО
Үйл явдлын мэдээ2020-01-22
АЗИЙН ЭЛСНИЙ СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Тэмцээн уралдааны мэдээ2020-01-21
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамжийг хүргэж байна
Үйл явдлын мэдээ2019-12-27
УУЛЫН СПОРТЫН ШИНЭ МАСТЕРУУД ТӨРЛӨӨ

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn