алтай таван богд, хүйтэн уулын хойд зам

Авиралтын зам 2018-04-12

Замын ангилал: 2Б  

Оргилын газарзүйн солибцол: N49°8'55" E87°49'24"

Бааз лагериас аялал эхэлж Потаниний мөсөн голоор явж хойд Хоног Толгой N49°9'53" E87°50'7" хүрч буудална. 8км замыг туулж ирнэ. 6 -7 цаг явна. Мөсөн гол дээгүүр явж байхад зурагт үзүүлсэн ангалтай бүсүүдийг туулна. Мөсөн гол дээгүүр олсонд орж явна. Хоногт Толгойн хойд талаар зурагдсан замаар 8-р сараас эхэлж явах хэрэгтэй. Энэ үеэс эхэлж мөсөн гол дээрхи цас хайлж ангалууд ил гарсан үед явах хэрэгтэй. Энэ замын ангалтай хэсгийн ангалууд нь маш өргөн, гүнзгий тул цасанд дарагдсан үед явах нь аюултай. Ангалууд цасанд дарагдаж битүүрсэн үед Хоног Толгойн урд талаар зурагдсан замыг дагаж явах нь эрсдэл багатай.

Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 2,5км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж оргилын хадтай хэсэг буюу 1,2,3,4 хадыг даган авирч оргилд хүрнэ. Авиралтын хамгийн эгц хэсэг нь 3-4 хад руу шилжих хэсэг, энэ хэсэгт налуугийн эгц нь 65 градуст хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 30-40 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Энэ хэсэгт групп гишүүдийн ур чадвараас шалтгаалж хамгаалалтын олс тавьж авирах шаардлагатай.

Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд. Энэ үед цас хөлдүү хатуу байдаг тул ангалд унах эрсдэл хамгийн бага, авиралтанд зарцуулах цаг багасдаг. Үдээс хойш 15 цагаас өндөр уулын бүсдээ шуурах, салхилах нь их байдаг. Мөн агаарын теператур өсч дулаардаг тул мөсөн гол хайлмагтаж ус их болно. Ангалтай бүсийг туулах үед цас даахгүй цөмрөх нь ихэснэ.  Халтирч гулсах аюул авиралтын бүхий л үед байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.

Замын ангилал: 2А 

Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Дундын баазаас Хүйтэний оргил хүртэл 3 км. Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна. Авиралт Хоног Толгойгоос эхэлж зурагт дүрслэсний дагуу явж оргилд хүрнэ. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 20-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ. Авиралтын үед зурагт дүрслэгдсэн ангалтай хэсгийг туулах тул цасний хатууд эрт явах шаардлагатай, мөн энэ замаар 8-р сарын 2-р хагасаас хойш авиралт хийнэ.

Авиралт үргэлжлэх хугацаа дундын баазаас 5-6 цаг. Эхлэх цаг 3-4 цагийн хооронд

Эх сурвалж: Өндөр уулын хороо

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn