АЛТАЙ ТАВАН БОГД, ХҮЙТЭН УУЛЫН урд ЗАМ

Авиралтын зам 2018-04-12

Хүйтэн уулын өмнө талаас авирах замуудын зураглал.

Бааз лагериас хөдөлж Потаниний мөсөн голоор явж зурагт дүрслэгдсэн урд Хоног толгойд / N49°8'52" E 87°51'51"/ ирж байрлана. Замын 6 км. Мөсөн гол дээр олсонд орж явна. Нийт 5-6 цаг явна. Авиралт эхлэх цаг 4-6 цагт. Урд Хоног Толгойгоос хөдөлж Хүйтэн уулын зүүн урд талын хярын нуруу дээгүүр явах үндсэн замыг дагана. Бусад дүрслэгдсэн хоёр зам нь шилжилтүүд болно. Ойрын жилүүдэд урд талын замаар авиралтууд хийгдээгүй болно. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 25-30 градус, хамгийн эгц хэсэгтээ 55 градус хүрнэ. Авиралтын үргэлжлэх хугацаа 5-6 цаг.

Эх сурвалж: ӨНДӨР УУЛЫН ХОРОО

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn