Наран оргил

Авиралтын зам 2018-05-07

Наран оргил -3900м дтд

Замын ангилал: 2А

Оргилын газарзүйн солибцол: N49°8'28" E87°53'5"

Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн голыг гаталж Наран оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Хадтай талаа барьж авирна. Бааз лагериас Наран оргил хүртэл 4.5км

Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.

Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд.  Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 45 градус, хамгийн эгц хэсэгтээ 65 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Оргилд хүрэх эгц хэсэгт ангалтай гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.

 

Эх сурвалж: Өндөр уулын хороо

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019
Онцлох мэдээ 2019-04-02
УУЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019
Онцлох мэдээ 2019-04-02
2019 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ-
Үйл явдлын мэдээ 2019-03-26
Хан Тэнгэр уулын авиралт- 2019
Үйл явдлын мэдээ 2019-03-13
ОУУХ-ны Залуучуудын комиссын хуралдаан Кипр-т болов
Тэмцээн уралдааны мэдээ 2019-03-10
Мөсөнд авиралтын дэлхийн аваргын эргэн тойронд

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn