Бүргэд оргил

Авиралтын зам 2018-05-07

Бүргэд оргилын авиралтын зам-  4068м

Замын ангилал: 2А

Оргилын газарзүйн солибцол: N49°6'54" E87°53'44"

Бааз лагериас N49°8'59" E87°56'36" аялал эхэлж Потаниний мөсөн гол, Александрагийн мөсөн голыг гаталж Бүргэд оргилын бэлд хүрнэ. Зурагт үзүүлсэн замын дагуу авиралт хийгдэнэ. Бааз лагериас Бүргэд оргил хүртэл 5,8км

Уулын тусгай хэрэгсэл, бүрэн тоноглолтой авирна. Үүнд олс, шруп, цасны гадас, радио холбоо, GPS багийн хэрэгцээнд. Хувийн хэрэглээнд муурын хумс, хударга, мөсний алх, карбин, 8 тоо, асендер, прусиктэй байна.

Авиралт үргэлжлэх хугацаа 8-9 цаг. Эхлэх цаг 4-6 цагийн хооронд.  Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 50 градус, хамгийн эгц хэсэгтээ 70 градус хүрнэ. Халтирч гулсах аюул авиралт үргэлжлэх бүх үеийн туршид байна гэдгийг анхааруулж байна. Цаг агаар муу үед авирахыг хориглоно. Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана. Хөтөч группын ур чадвар туршлагаас хамаарч авиралтын үед хамгаалалт, мөн олс тавьж авирах шаардлагатай. Авиралтанд зарцуулах цагийг богиносгож дундын кэмп байгуулж авирч болно.

 

 

Эх сурвалж: Өндөр уулын хороо

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn