УУЛЫН СПОРТЫН МАСТЕР Ж.БЯМБАСҮРЭН 2018.05.16-НЫ 13 ЦАГ 47 МИНУТАД /УЛААНБААТАРЫН ЦАГААР/ ОРГИЛДОО БАРААЛХЛАА

Онцлох мэдээ 2018-05-21

Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн 2018.05.16-ны 13 цаг 47 минутад /Улаанбаатарын цагаар/ - д оргилдоо бараалхсан байна. Тэрээр Монголын уулчдаас Эверестэд авирсан 7 дахь хүн болж байна.

Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.

Ж:Бямбасүрэн таньд нийт уулын спортод хайртай үе үеийн төлөөлөл, Хайрхан аялагч клубын өмнөөс халуун баяр хүргэе.

Эх сурвалж: ХАЙРХАН аялагч клуб

ШИНЭ МЭДЭЭ

Үйл явдлын мэдээ 2019-03-13
ОУУХ-ны Залуучуудын комиссын хуралдаан Кипр-т болов
Тэмцээн уралдааны мэдээ 2019-03-10
Мөсөнд авиралтын дэлхийн аваргын эргэн тойронд
Үйл явдлын мэдээ 2019-03-05
ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ТАМИРЧИД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЖ БАЙНА.
Үйл явдлын мэдээ 2019-02-18
МУҮХ, “СУТАЙН БОР” клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн АНУ-д зохиогдох Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Үйл явдлын мэдээ 2019-01-28
ICE CHALLENGE 2019 Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭРЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭМЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Үйл явдлын мэдээ 2019-01-17
ОЛОН УЛСЫН УУЛЫН ХОЛБОО /UIAA/-НЫ МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН II

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес плаза-2, 303 тоот

info@mountain.com