Бага насны хүүхдүүдийн дундах спорт авиралтын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Тэмцээн уралдааны мэдээ 2018-05-22

Бага насны хүүхдүүдийн Спорт авиралтын тэмцээн Зайсан дахь “Голден Вилл” спорт авиралтын клубын зааланд Улс тунхагласны өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн 4-6 нас, 7-9 насны ангиллаар хоёр дахь жилдээ ийнхүү зохион явагдлаа.

 

Уулын спортын нэгэн төрөл болох Спорт авиралтын төрөл нь манай улсад 1985 оноос эхлэн хөгжиж ирсэн билээ. Өдгөө дэлхий даяар нийт 35 сая хүн энэ спортоор сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хичээллэдэг гэсэн тоо мэдээ бий. Тийм ч учраас Олон улсын олимпын хорооноос Спорт авиралтын тэмцээнийг 2020 онд Токиод зохиогдох зуны олимпын төрөлд албан ёсоор оруулахаар болсон юм.

Монголын хүүхэд залуучууд, тамирчдын хувьд ч гэсэн энэ төрлийн спортоор өргөнөөр хичээллэх, тив дэлхийн болон Олимпын их наадамд амжилттай оролцох үүд хаалга улам бүр нээлттэй болж байна.

Тэмцээнд 30 орчим бага насны хүүхдүүд бүртгүүлж хурд, хүч чадлаа сорив. Тэмцээн нэлээд “ширүүн” өрсөлдөөнтэй болж, эцэг эхчүүд, хөгжөөн дэмжигчид хүүхдүүдийг өхөөрдөн дэмжиж байсан нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байв. Тэмцээн яг л насанд хүрэгчдийн дунд зохиогддог тэр л дүрэм журмаар явагдаж, авиралтын цагийг секундээр хэмжиж бяцхан тамирчдыг үзүүлэлтээр нь байр эзлүүлсэн юм.

 

 
Эх сурвалж: УБ Хайкинг клуб

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn