Монголын спортын салбарын "Бөртэ Чоно" шагнал гардуулах арга хэмжээнээс 2018 оны "Шилдэг Менежменттэй Спортын Холбоо"-оор шалгарлаа.

Онцлох мэдээ 2018-12-24

Шилдэг менежменттэй спортын холбоо

Монголын Уулчдын Үндэсний Холбоо Монголын Үндэсний Олимпийн Хорооны спортын салбарын "Бөртэ Чоно" шагнал гардуулах арга хэмжээнээс 2018 оны "Шилдэг Менежменттэй Спортын Холбоо" -оор шалгарлаа.

Холбооны 2016 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн өргөтгөсөн Менежментийн багт 50 гаруй уулын спорт, менежмент, бизнес болон бусад салбарын олон шилдэг мэргэжилтэн, менежерүүд сайн дураар нэгдсэн нэг зорилгын дор зангидагдан уулын спортын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бидний 2018 онд зохион байгуулсан - Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA), Азийн Уулчдын Холбоо (UAAA)-ын Ерөнхий Ассамблейг Монгол улсад өндөр хэмжээнд зохион байгуулсан,

- Олон Улсын Уулчдын Холбооны уулын спортын аюулгүй ажиллагааны гарын авлагыг Монгол хэлэнд орчуулсан,

- 2018 оны 1 дүгээр сард БНСУ-ын Чеонсонг хотод зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнээс Монгол тамирчин анх удаа Мөнгө, хүрэл медаль хүртсэн,

- Спорт авиралтын шигшээ багийн БНХАУ-ын Уулын Холбооны дэмжлэгтэйгээр Хятадын санхүүжилтээр 6 удаа хамтарсан бэлтгэл хийлгэж, Спорт авиралтын цуврал тэмцээнд оролцуулсан,

- Уулын спортын датабаазыг нэвтрүүлсэн,

- Ууланд авирах, аялах журмыг БОАЖЯ-тай хамтран боловсруулж гаргасан,

- ОБЕГ-ын 50 уулчин аврагчийг бэлтгэж эхэлсэн,

- Уулын спортын сургалтын төвийг байгуулсан,

- Алтай Таван Богд уулын авиралтын замуудыг гаргаж газрын зураг, маршрутжуулсан.

зэрэг томоохон ажил, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хийж гүйцэтгэснийг үнэлсэн шагнал байлаа.

Уулын спортын тамирчид, уулчид, дэмжигчид, гишүүн байгууллагууд, хамтран ажиллагч байгууллагууд, ивээн тэтгэгч нар, Менежментийн багийн хамт олондоо халуун баяр хүргэе!!!

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөл

 

 

Эх сурвалж: Ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ

Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭМЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭРЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Үйл явдлын мэдээ 2019-01-17
ОЛОН УЛСЫН УУЛЫН ХОЛБОО /UIAA/-НЫ МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН II
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-15
МӨСӨН АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН
Үйл явдлын мэдээ 2019-01-15
ӨМНӨД СОЛОНГОСТ МАНДСАН ДЭЛХИЙН АВАРГУУД
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-09
МЭДЭЭ
Онцлох мэдээ 2018-12-24
Монголын спортын салбарын "Бөртэ Чоно" шагнал гардуулах арга хэмжээнээс 2018 оны "Шилдэг Менежменттэй Спортын Холбоо"-оор шалгарлаа.
Үйл явдлын мэдээ 2018-12-24
Уулын спортын цол зэрэг олгох журам шинэчлэгдэн батлагдлаа

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес плаза-2, 303 тоот

info@mountain.com