Уулын спортын цол зэрэг олгох журам шинэчлэгдэн батлагдлаа
Үйл явдлын мэдээ 2018-12-24

2018 оны 12-р сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 2018/07 тоот тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан "Уулын спортын цол зэрэг олгох журам"-ыг хүргэж байна.
ӨНДӨР УУЛЫН АВИРАЛТЫН ТӨРӨЛ
1. Олон улсын хэмжээний мастер
- Олон улсын хэмжээний мастер горилогч уулчин нь спортын мастерын болзол хангасан байна.
- Спортын мастер цолтой уулчин 8400 метрээс дээш өндөртэй оргилд 1 удаа амжилтай авирч оргилд гаран авиралтаа баталгаажуулсан байна.
- Хэт өндөр уулын авиралтын эрсдлийн багт ажиллах, аврах, зам тавих, хамгаалах үйл ажиллагааг бүрэн эзэмшсэн / тест, баримтаар хамгаална/.
2. Спортын мастер
- Спортын мастер горилогч уулчин нь дэд мастерын болзол хангасан байна.
- Алтай таван богд уулын Хүйтэний оргилд баталгаат авиралтын үндсэн 3 зам тус бүрээр авирч оргилд гарсан
- Олон улсын авиралтанд оролцож 6000 метрээс дээш өндөртэй оргилд 1 удаа, 7000 метрээс дээш өндөртэй оргилд 1 удаа амжилттай авирч оргилд гаран авиралтаа баталгаажуулсан.
- Техникийн, сонгомол замын авиралтуудыг 5-аас доошгүй удаа амжилттай хийж, аврах, хамгаалах, зам тавих арга ажиллагааг сурсан, уулын спортын онол, техникийг бүрэн эзэмшиж тестээр хамгаална. Өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээн /Альпинад /-д цол хамгаалах техникийн авиралтыг хийнэ.
3. Дэд мастер
- Дотоод гадаадын 3800 м-ээс дээш өндөртэй 14 оргил тус бүрд амжилттай авирч оргилд гарсан. Өндөр уулын УАШ тэмцээн / Альпинад/-д 3 удаа оролцон техникийн авиралт хийсэн бол
- Уулын спортын дадлага, онол, техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж багаж хэрэгсэлтэй харьцан, олон улсын нэршлээр нэрлэж сурсан (тестээр хамгаална). Өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээн /Альпинад/-д цол хамгаалах техникийн авиралтыг хийнэ
4. Нэгдүгээр зэрэг
- Далайн түвшнээс дээш 3800 м ба түүнээс дээш өндөртэй дотоод, гадаадын ууланд оргил давхцахгүй 10 удаа авирсан. Энэ авиралтын 2-оос доошгүй удаа нь Өндөр уулын авиралтын УАШТ /Альпиниад/-д амжилттай оролцож техникийн авиралт хийсэн байна.
- Спорт авиралтын болон өндөр уулын авиралтын 1,2,3 дугаар түвшний сургалтанд хамрагдан шалгалт өгч тэнцсэн шүүгчийн тодорхойлолт, батламж байна.
- Уулын спортын дадлага онол техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж багаж хэрэгсэлтэй харьцаж олон улсын нэрээр нэрлэж сурсан байна./Тестээр хамгаална./
5. Хоёрдугаар зэрэг
- Далайн түвшнээс дээш 3800 м түүнээс дээш өндөртэй дотоод, гадаадын ууланд оргил давхцахгүй 8 удаа авирсан. Энэ авиралтын 1-ээс доошгүй удаа нь Өндөр уулын авиралтын УАШТ /Альпиниад/-д амжилттай оролцсон байна.
- Спорт авиралтын болон өндөр уулын авиралтын 1 ба 2 дугаар түвшний сургалтанд хамрагдан шалгалт өгч тэнцсэн шүүгчийн тодорхойлолт,батламж байна.
- Уулын спортын дадлага онол техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж багаж хэрэгсэлтэй харьцаж олон улсын нэрээр нэрлэж сурсан байна./Тестээр хамгаална./
6. Гуравдугаар зэрэг
- Далайн түвшнээс дээш 3800 м түүнээс дээш өндөртэй дотоод, гадаадын ууланд оргил давхцахгүй 6 удаа авирсан байна.
- Уулын спортын дадлага онол техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж багаж хэрэгсэлтэй харьцаж олон улсын нэрээр нэрлэж сурсан байна./Тестээр хамгаална./
7. Улсын шүүгч
- Улсын шүүгч нь тухайн спортын төрлөөрөө 10-аас доошгүй жил хичээллэж мэргэшсэн байх.
- Улсын чанартай тэмцээнүүд тус бүр 10-аас доошгүй удаа ямар нэг маргаангүйгээр шүүсэн тухай шүүгчийн картанд тэмдэглэсэн байна.
- Улсын чанартай шүүгчдийн сургалтад 3-аас доошгүй удаа хамрагдан шалгалт өгч тэнцсэн.
- Авиралтын замын ангилалыг төрөл бүр дээр нь судалж, нэрлэж, зам тавьж, хамгаалалт хийж сурсан, аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн эзэмшсэн. /7.4-ийг тестээр хамгаална/
СПОРТ АВИРАЛТЫН ТӨРӨЛ /Ханан хад, Мөсөнд авиралт, Спорт авиралтын хана/
1. Олон улсын хэмжээний мастер
- Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, тивийн наадамд медальт байр эзэлсэн.
2. Спортын мастер
- Дэд мастер тамирчин нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, тивийн наадамд шигшээ 16-д 1 удаа орсон.
- Спорт авиралтын онол техникийг бүрэн эзэмшсэн.
3. Дэд мастер
- Спорт авиралтын төрлүүдэд, Улаанбаатар хот, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Бүсийн аварга шалгаруулах тэмцээн, цомын тэмцээнд нийт 5 удаа медальт байранд шалгарч үүний 3 нь УАШТэмцээний алтан медаль байна.
- Спорт авиралтын онол техникийг бүрэн эзэмшсэн.
4. Нэгдүгээр зэрэг
- Спорт авиралтын төрлүүдэд Улаанбаатар хот, УАШТ, Бүсийн аварга шалгаруулах тэмцээн, Цомын тэмцээн тус бүрд оролцож нийт 4-өөс доошгүй удаа медальт байранд шалгарах, Үүнээс УАШ тэмцээний 1 алтан медаль байна.
- Спорт авиралтын онол, техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж, багаж хэрэгсэлтэй харьцаж сурсан байна.
5. Хоёрдугаар зэрэг
- Спорт авиралтын төрлүүдэд Улаанбаатар хот, УАШТ, Бүсийн аварга шалгаруулах тэмцээн, Цомын тэмцээн тус бүрд оролцож нийт 3-аас доошгүй удаа медальт байранд шалгарах,
- Спорт авиралтын онол, техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж, багаж хэрэгсэлтэй харьцаж сурсан байна.
6. Гуравдугаар зэрэг
- Спорт авиралтын төрлүүдэд Улаанбаатар хот, УАШТ, Бүсийн аварга шалгаруулах тэмцээн Цомын тэмцээн тус бүрд оролцож ,УАШ тэмцээнээс нэг удаа хагас шигшээд үлдэнэ.
- Спорт авиралтын онол, техникийн мэдлэгийг бүрэн эзэмшиж, багаж хэрэгсэлтэй харьцаж сурсан байна
ӨНДӨР УУЛЫН СПОРТЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ БИЕЛҮҮЛСЭН ТАМИРЧИН, ШҮҮГЧДИЙГ ТОДОРХОЙЛОХ АНКЕТ
1). Товч мэдээлэл
1 | Овог нэр | |
2 | Хүйс | |
3 | Төрсөн он, сар, өдөр | |
4 | Регистрийн дугаар | |
5 | Болзол хангасан спортын төрөл | |
6 | Спортын ямар цолд тодорхойлж байгаа | |
7 | Урьд нь авсан спортын цол | |
8 | Уулын спортоор хичээллэсэн жил | |
2). ӨНДӨР УУЛЫН АВИРАЛТ
Д/д | Авиралт хийсэн уул, оргил | Өндөр /дтд/ | Огноо |
| | | |
| | | |
| | | |
3.) ӨНДӨР УУЛЫН УАШТ
Д/д | Авиралт хийсэн уул, оргил | Өндөр /дтд/ | Огноо |
| | | |
| | | |
| | | |
4). СПОРТ,МӨС, ХАДАНД АВИРАЛТЫН ТӨРӨЛ (хот, улс, тив, дэлхий,)
Д/д | Спорт Авиралтын төрлөөр оролцсон тэмцээн уралдаан | Байр, шагнал | Огноо | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|
|
Анкет үнэн зөв бөглөсөн:
Гарын үсэг ................................................ / /
МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ЦОЛ ЗЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР
Цол зэргийн журамыг үндэслэн ............................................ үзүүлэлтийг үндэслэн спортын ..............р цол зэрэг олгохоор БАТЛАВ.
Цол зэргийн зөвлөлийн гишүүд:
Уулын спортын цол зэрэг олгох журам татах бол энд дарна уу.
Анкет файлаар татах бол энд дарна уу.
Эх сурвалж: Ажлын алба Хуваалцах