"Дөрвөн бэрх" цом олгох журам
Вэб Хуудас 2018-12-31


“ДӨРВӨН БЭРХ” ЦОМ ОЛГОХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү журмын зорилго нь Уулын спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн уулын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах, уул усаа хүндлэх эрхэм зорилгын хүрээнд 1. Монгол Алтай нурууны ноён оргил Хүйтэн /д.т.д 4374 м/, 2.(а) Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /д.т.д 4008 м/, (б) Говь-Алтай нурууны оргил Их Богд /д.т.д 3957м/, 3. Хэнтийн нурууны ноён оргил Асралт /д.т.д 2799 м/, 4.Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг /д.т.д 3491 м/ оргилуудад тус тус амжилттай авиралт хийсэн уулчныг батламжлах, улмаар уулын спортыг олон нийтэд сурталчилахад оршино.
- Энэхүү журмын 1.1.-д заасан уулсын оргилуудад амжилттай авиралт хийсэн уулчдыг батламжлах хэлбэр нь цом байх бөгөөд “Дөрвөн бэрх” нэртэй байна /цаашид “цом” гэх/.
- “Дөрвөн бэрх” цомыг олгохдоо тэгш, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
- “Дөрвөн бэрх” цомны зохиогчийн эрхийг Монголын Уулчдын Үндэсний Холбоо /цаашид “Холбоо” гэх/ эзэмшинэ.
ХОЁР. ЦОМНЫ ХЭЛБЭР, ХАМРАХ ХҮРЭЭ
- Цомыг энэхүү журамд заасан шалгуурыг хангасан уулчдад нээлттэй олгоно.
- Цомыг үнэмлэх, энгэрийн тэмдэг дагалдана.
- Цомны загвар нь энэхүү журмын Хавсралт №1-д заасны дагуу байна.
ГУРАВ. ЦОМ ОЛГОХЖУРАМ
- Цомыг эзэмших болзол хангасан уулчныг Холбооны гишүүн байгууллагууд, холбоо, клуб, байгууллага, хувь хүн өөрөө нэр дэвшүүлж энэхүү журмын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн Холбоонд өгсөнөөс хойш ажлын 10 хоногт багтаан олгоно.
- Монгол Алтай нурууны ноён оргил Хүйтэн /д.т.д 4374 м/, 2.(а) Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /д.т.д 4008 м/, (б) Говь-Алтай нурууны оргил Их Богд /д.т.д 3957м/, 3. Хэнтийн нурууны ноён оргил Асралт /д.т.д 2799 м/, 4.Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг /д.т.д 3491 м/ оргилуудад амжилттай авиралт хийсэн уулчид дараах материалыг бүрдүүлэн Холбооны ажлын албанд sg@mountain.mn цахим хаягаар хүргүүлнэ. Үүнд:
- Цом эзэмшигчийн анкет /Хавсралт №2/
- 4 оргилд амжилттай авиралт хийсэн батламжны хуулбар;
- Оргил тус бүр дээрх фото зураг/бичлэг;
- Цомны төлбөрийг төлсөн баримт
- Цомыг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгох бөгөөд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Нөхөн олгож өгөхийг хүссэн өргөдөл;
- Цомны төлбөрийг төлсөн баримт;
ДӨРӨВ. ЦОМЫН ТӨЛБӨР
- Цомны төлбөрийг Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар тогтооно.
- Цомны төлбөрийг цомыг эзэмшихээр горилж буй уулчин бүрэн хариуцна.
ТАВ. БУСАД
- Холбоо нь цом эзэмшигчдийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай байна.
- Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт хөдөлгөөнийг МУҮХолбооны ажлын алба хариуцан ажиллана.
- Болзол хангаж цом авсан уулчдын талаар МУҮХ-ны вэб хуудсанд байрлуулж өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж нийтэд зарлан мэдээлнэ.
"Дөрвөн бэрх" цом олгох журам татах бол энд дарна уу.
Анкет файлаар татах бол энд дарна уу.
Эх сурвалж: Ажлын алба Хуваалцах