ӨМНӨД СОЛОНГОСТ МАНДСАН ДЭЛХИЙН АВАРГУУД

Үйл явдлын мэдээ 2019-01-15

ӨМНӨД СОЛОНГОСТ МАНДСАН ДЭЛХИЙН АВАРГУУД

ЧЁОНСОНГ хот, 1 дүгээр сарын 11-13

Оросын тамирчид болох Мария Толоконина, Николай Кузовлев нар Дэлхийн Уулчдын Холбооноос зохион байгуулдаг 2018-2019 оны Мөсөнд Авиралтын Дэлхийн Цомын цуврал тэмцээнүүдийг 2018 оны 12 дугаар сард Москва хотод зохион байгуулагдсан Дэлхийн Аварга Шалгаруулах Нэгдсэн Тэмцээний ялалтын цуурайтайгаар эхлүүллээ.

Өнгөрөгч долоо хоногт буюу 1 дүгээр сарын 11-13-ны хооронд Дэлхийн Цомын 6 цувралын эхний тэмцээн Өмнөд Солонгос улсын Чёнсонг хотод зохион байгуулагдлаа. Толоконина финалын өдөр нутаг нэгт тамирчин Екатерина Кошчееваг ялан, цаашлаад Вунсён Шин (мөнгө), Хан Нарай Сонг (хүрэл) нарыг нутгийн дэвжээн дээр нь ялан Алтан медалийг хүртэн цувралыг амжилттайгаар эхлүүллээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд Кузовлев мөн адил хангалттай амжилт үзүүлсэн хэдий ч нутаг нэгт тамирчин болох Антон Немовд хурдны төрөлд алтан медалаа алдсан байна. Харин техникийн төрөлд Толоконинагийн адилаар Солонгос улсын хоёр тамирчин болох Хи Ёонг Парк (мөнгө), Ли Ёонг Гёон (хүрэл) нарыг ардаа орхин Алтан медал хүртжээ.

Хурдны төрлийн финал

Мөсөнд авиралтын спорт сонирхогчдын үзэж дассанаар эмэгтэй финалын тэмцээн мөн л Толоконина, Кошчеева нарын хооронд болж өнгөрлөө. Оросын хоёр тамирчин маань сүүлийн 2 жилийн турш Дэлхийн аваргыг тэргүүлж яваа юм. Кошчеева шөвгийн наймд Америкийн тамирчин Кендра Стритчийг 7.87 секундээр ялахдаа тухайн долоо хоногийн рекордыг тогтоов. Хагас финалын шат зөвхөн Оросуудын дунд өрнөсөн бөгөөд Толоконина Маряам Филипповаг ардаа хаяж, харин Наталья Савицкаяаг ам мөлтөс тэргүүлсэн байна. Финалд Кошчеева багахан хөл алдаж халтирсан нь Толоконинад боломж олгосон бөгөөд Филиппова хүрэл медалийн тавцанд гарсан юм.

Эрэгтэй хурдны төрлийн финал Монгол, Орос, Өмнөд Солонгос гэсэн 3 улсын тамирчдын дунд өрнөсөн өрсөлдөөнтэй, үзүүштэй болж өнгөрлөө. Шөвгийн наймын шатанд Кузовлев 5.71 секундын хурдны амжилт үзүүлсэн нь бараг итгэмээргүй байсан бөгөөд тухайн долоо хоногийн хурдны рекордыг эвдэж Ираны тамирчинг ардаа орхисон юм. Хагас финалд Солонгосын тамирчин Мюнгвүүк Яанг маш сайхан авиралт үзүүлсэн хэдий ч Кузовлевд ялагдсан байна. Финалын шатанд 2018 оны Рабенштейны тэмцээний ялагч Антон Немов нутаг нэгт тамирчин Кузовлевийг ардаа орхисноор ялагч болжээ.

Монгол улсаас тамирчин Нямдоогийн Хэрлэн 3 дугаар хэсгээс Оросын тамирчин Владислав Юрловтой оноо таарсан бөгөөд хэдийгээр шагналд байрт шалгараагүй хэдий ч ранкаараа 8 дугаар байранд жагссан нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Техникийн төрлийн финал

Техникийн төрөл нь үргэлж л олон үзэгч, дэмжигч цуглуулсан үзүүштэй төрөл болдог бөгөөд эмэгтэй төрөл нь Франц, Ирланд, Орос, Солонгос, Швейцарь гэсэн 5 улсын тамирчдын дунд өрнөлөө. Финалын шатанд Орос улсаас ганц тамирчин тунаж үлдэх нь тун ховор бөгөөд энэхүү хүндтэй үүрэг хариуцлага Толоконинагийн нуруун дээр ирсэнийг тэрээр хамгийн шилдэг авиралтыг үзүүлж Чёнсонгны аваргууд болох Шин Вуунсёон (мөнгө), Сонг Хан Нарай (хүрэл) нарыг ардаа хаяж аварга болсон юм. Швейцарийн тамирчин Сина Гоец ч мөн адил маш гайхалтай авиралт үзүүлсэн. Ирландын тамирчин Эймир Максвигган энэ жил дахин финалд үлдсэн бөгөөд энэ жилийн тусгай видеонд түүний авиралт орсон байгаа.

Эрэгтэй финалын шат Орос болон Солонгос тамирчдаас бүрдсэн байсны дунд Кевин Линдлау цорын ганц Америк финалдагч байсан юм. Үзэгчдийн таамаглаж байснаар өрсөлдөөн Кузовлев болон Хий Ёонг Парк нарын дунд өрнөсөн бөгөөд Оросын тамирчин Топ хийж алтан медаль хүртэж харин хүрэл медаль Солонгосын тамирчин Ли Ёонг Гёонд очсон юм. Тэрээр дэлхийн тавцанд өөрийн амжилтыг маш тогтвортой байлгаж байгаа тамирчин юм.

Дараагийн цуврал тэмцээн 1 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд Хятадын Бээжин хотод Outdoor Research брэндтэй хамтран зохион байгуулагдах юм.

Эхний цувралыг амжилттай зохион байгуулсан Солонгосын Уулын Холбоо, хамтран ажилласан тухайн улсын байгаллагууд болон Чёонсонг хотын удирдлагад талархал илэрхийлэх нь зүйтэй юм.

 

Тэмцээний зургуудийг эндээс үзнэ үү.

Тэмцээний дүнг дараах линкүүдээр үзнэ үү:

https://www.theuiaa.org/ice-climbing/world-combined-champs-shine-in-south-korea/

Эрэгтэй техник  Эмэгтэй техник

Эрэгтэй Хурд & Финал

Эмэгтэй Хурд & Финал

 

 

 

Эх сурвалж: Ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn