МӨСӨН АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН

Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-15

МӨСӨН АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА шалгаруулах тэмцээний "ХУРД"-ны төрлийн дүн гарлаа.МУҮХ-ны багийн 7 тамирчин бүгд уралдааны замд гарч Монголын уулчид, тамирчдын уухайн түрлэг дор, суудлаас нь өндэлзүүлэн хурдалцгаав. МУҮХ-ны багийн 7 тамирчнаас 5 нь хагас шигшээд шалгарлаа. Үүнд:- Эрэгтэй хурдны төрөлд 11 орны 33 тамирчин өрсөлдсөнөөс МУҮХ-ны 4 тамирчин 7, 8, 9, 10 дугаар байруудад шалгарч хагас шигшээд шалгарав. Сутайн Бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн 08.35 ба 08.58 секунтын амжилтаар 8-р байр, Спортын мастер О.Сайханжаргал 10.26 ба 08.73 секунтын амжилтаар 10-р байрт шалгарав. ОУХМ Д.Энхбаатар уралдааны 2 дугаар зам дээр 07.26 секунд хурдалсан нь одоогоор манай улсын рекорд амжилт юм. ОХУ-ын 6, Монголын 4, БНСУ-ын 2, Иран, АНУ, Финланд, Казахстан улсын тус бүр 1 тамирчин нийт 16 тамирчдын дунд маргааш өглөө хагас шигшээ улмаар медалийн төлөөх өрсөлдөөн өрнөх нь тодорхой байна.

- Эмэгтэй хурдны төрөлд 11 орны 24 тамирчин өрсөлдсөнөөс МУҮХ-ны 3 тамирчин өрсөлдөж, 8, 21, 22 дугаар байруудад шалгарав. МУҮХ-ны баг тамирчдаас МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА болон ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ эмэгтэй хурдны хагас шигшээд анх удаа тамирчин шалгарч цаашид өрсөлдөх эрх авлаа. Энэ бол "СУТАЙН БОР" клубын тамирчин спортын авиралтын I зэрэгтэй тамирчин Б.Ариунбаяр байлаа. ОНЦГОЙ САЙХАН АМЖИЛТ! Тэрбээр:1 дүгээр зам дээр 16.86, 2 дугаар зам дээр 16.34 секунтын амжилт үзүүлж 10 дугаар байрт шалгарсан. Эмэгтэй багийн гишүүн бусад 2 оролцогчийн хувьд ч мөн амжилттай оролцсон бөгөөд том тэмцээний туршлага хуримтлуулж, цаашид амжилтаа ахиулах нь дамжиггүй билээ. МУҮХ-ны тамирчид ардаа Финланд, БНСУ, ОХУ, Польш, Казахстан, Болгар, Япон, Франц, АНУ-ын өрсөлдөгч нарыг орхив. Б.Ариунбаярын бэлтгэлийн үеийн хурдны хугацааг тооцвол түүнд ихээхэн нөөц боломж бий. Тэрбээр маргааш хагас шигшээд ОХУ-ын 7, БНСУ-ын 3, Финландын 2, АНУ, Казахстан, Польш улсын тус бүр 1 тамирчидтай хагас шигшээ улмаар медалийн төлөөх шигшээ авиралтууд хийнэ. Ганц дайчин ганцаардахгүй.

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

Эх сурвалж: Б.Ганчимэг Сутайн бор клуб

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn