Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг БНСУ-ын Чонсон хотод 1-р сарын 12-13 нд болох Дэлхийн цомын 2019 оны цуврал тэмцээнүүдийн анхны тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ нь Монгол улсаас дэлхийн цомын тэмцээнд тасралтгүй 5 дахь жилдээ амжилтаа ахиулан оролцож байгаа явдал юм. Тэмцээнд оролцох багийн гишүүдийг МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Золжаргал хүлээн авч уулзан, тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.
Багийн бүрэлдэхүүнд:1. Багийн ахлагч - МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Ж.Оюунцэцэг2. ОУ шүүгч - МУҮХ-ны Мөсөнд авиралтын хорооны гишүүн С.Дэлгэрмөрөн3. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн4. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин О.Сайханжаргал5. Тамирчин - Сутайн бор клубын тамирчин Б.Ариунбаяр6. Тамирчин - Хязгааргүйд мац клубын тамирчин Д.Энхбаатар7. Тамирчин - Хязгааргүйд мац клубын тамирчин Г.Хүрэлбаатар8. Тамирчин - Хайрхан аялагч клубын тамирчин С.Энх-Оюун 9. Тамирчин- Урса спорт бэлтгэлийн төвийн тамирчин Н.Анужин нар оролцож байна. Тэмцээнд оролцох баг тамирчиддаа амжилт хүсье !!!
Эх сурвалж: АЖЛЫН АЛБА
Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот
Утас: 77110306
info@mountain.mn