БЭЭЖИН 2019: ЭРЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН

Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19

МУҮХ-ны эрэгтэй 4 тамирчин хурдны төрлийн урьдчилсан шатанд гарч уралдлаа.

“Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн эхэлж уралдсан бөгөөд 1 дүгээр зам дээр 8.92 секунд, 2 дугаар зам дээр 10.79 секунд, нийлбэр дүнгээр 19.71 секунд хурдалж 7 дугаар байр, “Сутайн бор” клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал 1 дүгээр зам дээр 12.13 секунд, 2 дугаар зам дээр 10.13 секунд, нийлбэр дүнгээр 22.26 секунд хурдалж 11 дүгээр байр тус тус эзэлж хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.

МУҮХ-ны багийн тамирчин, Спортын дэд мастер Д.Отгонхүү нийлбэр дүнгээр 20.37 секундын амжилтаар 8 дугаар байр эзэлж хагас шигшээд мөн шалгарлаа.

“Сутайн бор” клубын тамирчин Ж.Сэдэд 1 дүгээр зам дээр 12.39 секунд, 2 дугаар зам дээр 12.33 секунд, нийлбэр дүнгээр 24.72 секунд хурдалж 17 дугаар байр эзэллээ. Эхний 16 байр эзэлсэн тамирчид дараагийн шатанд өрсөлдөнө.

Манай залуу тамирчин Ж.Сэдэд хагас шигшээд шалгарахад маш ойрхон буюу түүнд ердөө л 0.3 секунд нэмж хурдлах хэрэгтэй байв. Дэлхийн цомын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд “Сутайн бор” клубын тамирчин Ж.Сэдэд 8 орны, тодруулбал БНХАУ-ын 5, Казакстаны 3, АНУ-ын 3, ОХУ-ын 2, Финланд, Франц, Япон, Шведийн тус бүр 1, нийт 17 тамирчныг ардаа орхисон амжилт үзүүллээ. Тэмцээн нэгээр дуусахгүй билээ. Залуу тамирчин Ж.Сэдэд дэлхийн түвшний тэмцээнд техник болон хурдны төрлүүдээр анх удаа оролцож өндөр амжилт үзүүлэн өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ Та бидэнд харууллаа. Ихээхэн туршлага хуримтлуулж, бэлтгэлээ улам чамбайруулах арга ухаан нэмсэн тэмцээн болсон гэдэг нь дамжиггүй билээ. Ж.Сэдэддээ баяр хүргэе!.

Ийнхүү МУҮХ-ны 7 тамирчин урьдчилсан шатанд гарч уралдсанаас 4 тамирчин, үүнээс “Сутайн бор” клубын 3 тамирчин хагас шигшээ улмаар шигшээ уралдаанд оролцоно.

Хагас шигшээд ОХУ 6, БНХАУ 4, Монгол 3, Иран 1, Канад 1, БНСУ 1 тамирчин сойно. БНХАУ-ын тамирчдын амжилт өмнөх жилүүдийнхээс огцом сайжирч байгаа нь илт байна. Хагас болон шигшээ уралдаанууд маргааш буюу 2019.01.20-ны Бямба гаригийн өглөөний 10:20 цагаас шууд дамуулах болно.

Баг тамирчиддаа амжилт хүсье.

Эх сурвалж: Б.Ганчимэг “Сутайн бор” клубын тамирчин

ШИНЭ МЭДЭЭ

Үйл явдлын мэдээ 2019-02-18
МУҮХ, “СУТАЙН БОР” клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн АНУ-д зохиогдох Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Үйл явдлын мэдээ 2019-01-28
ICE CHALLENGE 2019 Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭРЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-19
БЭЭЖИН 2019: ЭМЭГТЭЙ ХУРДНЫ АВИРАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАТНЫ ДҮН
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн
Үйл явдлын мэдээ 2019-01-18
Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Үйл явдлын мэдээ 2019-01-17
ОЛОН УЛСЫН УУЛЫН ХОЛБОО /UIAA/-НЫ МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН II
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-15
МӨСӨН АВИРАЛТЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ЦУВРАЛ ТЭМЦЭЭН
Үйл явдлын мэдээ 2019-01-15
ӨМНӨД СОЛОНГОСТ МАНДСАН ДЭЛХИЙН АВАРГУУД
Тэмцээн уралдааны мэдээ 2019-01-09
МЭДЭЭ

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес плаза-2, 303 тоот

info@mountain.com