Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал буюу энэ оны отгон цуврал АНУ-ын Колорадо муж, Денвер хотод 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохиогдоно.
Манай тамирчин Дасгалжуулагч багш Спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор манай тамирчин бэлтгэл сургуулилтаа базаасан.
МУҮХ-ноос АНУ-д зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа өөрийн тамирчнаа ийнхүү сойж байна.
Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцох юм.
АНУ-ын Денвер хот өөрийн Цэцэрлэгт хүрээлэн/Civic Center Park/-д анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авч байгаа ажээ. ОУУХ/UIAA/-той American Alpine Club хамтран ажиллана. АНУ-ын Колорадо муж бол мөнх цаст уултай нутаг юм.
II.Өгье гэвэл ганцаасаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир,спортын газар/БТСГ/-ын дарга МУГТ,Ц.Шаравжамц тэргүүтэй тус хамт олонд МУҮХ, “СУТАЙН БОР” клубын хамт олноос онцгойлон талархал илэрхийлж байна. Учир юун хэмээвээс ОУХМ Н.Хэрлэнгийн АНУ-ыг зорих тэмцээн/унаа, байр, хоол/-ий зардалыг БТСГ-аас санхүүжүүлсэнийг дуулгахад нэн таатай байна.Урам зориг хайрлав бидэнд.Манай ард түмэн “Агтны хариу жилдээ” гэдэг. Алсын замд агт мориор тусалсан Та бүхэнд баярлалаа. Бид хичээнэ ээ!.
III.АНУ-аас ОХУ-ыг зорино
ОУХМ Н.Хэрлэн АНУ-ын цувралын дараа ОХУ-ын Москва хотод 2019 оны 2 дугаар сарын 26-нд хүрэлцэн ирэх бөгөөд улмаар Киров хотыг зорино. Энд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийнэ. Мөсөнд авиралтын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо 2019 оны 3 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд ОУХМ Н.Хэрлэн МУҮХ-ны баг хамт олонтой нэгдэн дэлхийн шилдэгүүдтэй нутгийнх нь дэвжээн дээр өрсөлдөх юм.
Аян замдаа сайн яваарай. Амжилт хүсье.
Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот
Утас: 77110306
info@mountain.mn