Мөсөнд авиралтын дэлхийн аваргын эргэн тойронд

Тэмцээн уралдааны мэдээ 2019-03-10

ХУРДНЫ ДРАМ 

Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй хурдны төрөл дөнгөж сая дүнгээ гаргалаа. Монголын Уулчдын Үндэсний Холбооны гурван тамирчин гараанд гарч уралдлаа. Манай тамирчдаас эхэлж Ч.Мандахбаяр гараанд гарч 1 дүгээр замыг 12.86 секундэд туулсан боловч 2 дугаар замаас салж тэмцээнээ өндөрлүүлэв. Удаад нь “Сутайн бор” клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргал гарч уралдсан бөгөөд эхний замын төгсгөлд алдаа гараж замаас салсан. Манай багийн гол найдвар “Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн үлдсэн бөгөөд тэрбээр эхний замыг 08.59 секундэд гайхалтай хурдан туулсан. Харин 2 дугаар зам дээр 11.56 секунд хурдалж нийлбэр дүнгээр 20.15 секундын амжилтаар 11 дүгээр байранд шалгарлаа. Хагас шигшээ шатны дуулианаар ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга В.Карташев 10 дугаар байрт оржээ. Шигшээд ОХУ-ын 7, Ираны 1 тамирчин шалгарч цааш медалийн төлөө өрсөлдөнө. Манай баг тамирчид үүгээр энэхүү тэмцээнийг өндөрлүүлж байна. Баг тамирчиддаа баярлалаа. Цааш цаашдынх нь уралдаан тэмцээнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

  2019.03.10

Эх сурвалж: Сутайн бор клуб

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn