ОУУХ-ны Залуучуудын комиссын хуралдаан Кипр-т болов

Үйл явдлын мэдээ 2019-03-13

Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Киприйн Ларнака хотноо болов. Хуралдааныг Киприйн  уулчдын холбооноос эрхлэн зохион байгуулав. Энэ удаагийн хурлыг шинээр сонгогдсон ОУУХ-ны Залуучуудын комиссын Ерөнхийлөгч Марк Денисон удирдан явуулав.  Тэрээр Английн уулчдын холбооны төлөөлөгч аж. Тус хуралдаанаар   2018 онд зохион байгуулсан болон энэ 2019 ондоо багтаж зохион явагдах төлөвлөгөөний төслийг авч хэлэлцэв. Мөн түүнчлэн, ОУУХ-ны Залуучуудын комиссын үйл ажиллагааг хэрхэн үр ашигтай явуулах талаар ярилцаж санал солилцов.

Тус хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гишүүд өөрсдийн амьдарч буй улсаас Skype-ээр шууд холбогдож санал бодлоо илэрхийлэх боломжтой байв. ОУУХ-ны Залуучуудын комиссын  гишүүн О.Батсайхан нь Skype-ээр холбогдож хуралдаанд оролцож санал бодлоо хэлэв. Тухайлбал, тэрээр ОУУХ-ны Залуучуудын комиссын Ерөнхийлөгч болон хуралдаанд оролцож буй гишүүдэд МУҮХ-ны нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэхийн зэрэгцээ МУҮХ-ноос 2018 онд зохион явуулсан үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Мөн комиссын зүгээс бүс нутгийн хэмжээнд, ялангуяа Азийн бүсэд  үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, бүс нутгийн гишүүн байгууллагуудад хүрч ажиллах, тэднийг идэвхжүүлэхэд анхаарах, үндэсний хэмжээнд залуучуудын дунд зохион явуулж буй олон төрлийн арга хэмжээг ОУУХ-ны календарчилсан төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах, Залуучуудын дэд комиссын Skype хуралдааныг Азийн гишүүдийн дунд ойрын үед зохион явуулах зэрэг санал дэвшүүлэв. Тус комисс нь шинээр нэг Дэд Ерөнхийлөгчийн орон тоотой болж буй бөгөөд энэ сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг ирэх 4 дүгээр  сарын 1 хүртэл  комиссын гишүүдийн дунд нээлттэй явуулахаар болов. Хэлэлцэж буй энэ асуудалтай холбогдуулан комиссын Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Азийн бүс нутгийн төлөөллийг оролцуулахад анхаарана уу гэсэн саналыг О.Батсайхан илэрхийлэв.

Залуучуудын комиссын Ерөнхийлөгч Марк Денис болон  тус хуралдааны төлөөлөгчид МУҮХ-ны төлөөлөгчийн хэлсэн эдгээр ажил хэрэгч саналыг талархан хүлээн авч, комиссын үйл ажиллагааг улам бүр сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд  талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

О.Батсайхан нь ОУУХ-ны Залуучуудын комиссын МУҮХ-ны төлөөлөл буюу гишүүнээр 2015 оны 5 дугаар сард ОУУХ-ны Менежментийн Хорооноос томилогдон ажиллаж буй болно.  Тус комиссын бүрэлдэхүүнд 20 орны 30 гишүүн  өөр өрсдийн улс орныхаа  уулчдын холбоог төлөөлөн ажилладаг юм.  

                                               

 

 

 

Эх сурвалж: АЖЛЫН АЛБА

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn