АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

Онцлох мэдээ 2019-04-03

Монгол улсад уулын спорт үүсээд жар гаран жилийг ардаа орхиод байна. Үе үеийн уулчдын баримталж ирсэн гол зарчим бол аюулгүй, эрсдэлийг хамгийн бага байлгах түвшинд авиралтыг зохион байгуулах байсаар ирсэн билээ. Гэвч бидэнд аюулгүй ажиллагааны үе дамжиж ирсэн уламжлал, нийтээр дагаж мөрддөг стандарт ба дүрэм, мэдлэг түгээх сургалтын тогтсон систем, мэргэшсэн хөтөч дутагдалтай хэвээр байгаа. Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооноос 2019 оныг АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ болгон зарлаж байна.

Ууланд авирна гэдэг өнөөдөр дэлхийн түвшинд зөвхөн туршлагад суурилахаа байгаад аюулгүй ажиллагааны шинжлэх ухаан мэт хөгжсөн стандартуудыг баримтлах болсон. Тухайлбал, Авиралтыг төлөвлөхөөс эхлээд бэлтгэл ажил, тоноглол, хэрэгсэлийн бүрэн бүтэн аюулгүй байдал, тэдгээрийг хэрэглэх багийн чадвар, туршлага, хөтөчийн өргөн хүрээний мэдлэг, газар зүй, цаг агаарын мэдээ  ойлгож унших дүгнэх, харилцаа холбооны хэрэгсэл, аврах ажиллагааны үед ажиллах стандарт мэдлэг, ложистикийн ухаалаг шийдэл, нөхцөл байдлыг үнэлж хурдтай шийдвэр гаргах лидерийн чанар, газар зүйн ухаан, багийн ажиллагаа зэрэг маш олон хүчин зүйлсийн хэлхээс юм.

Бид аюулгүй, эрсдэлийг хамгийн бага байлгах тогтолцоог Аюулгүй ажиллагааны тухай мэдлэгийг сургалтаар дамжуулан тогтмол түгээж дэлхийд зөвшөөрөгдсөн стандартыг Монголдоо нутагшуулах замаар хөгжүүлнэ.

Энэ учир Холбооны Сургалт, Аюулгүй ажиллагааны хороо манлайлан Аюулгүй ажиллагааны жилийн хүрээнд сургалтын тогтолцоо бий болгох , тодорхой давтамжтай сургалтуудыг Монголын уулчдын үндэсний холбооны дэргэдэх Алтитуд сургалтын төвтэй хамтран хийхээр бэлтгэл ажлаа базаагаад байна.

Ууланд аялагч, энэ спортод дурлагсад, гишүүн клубууд ч мөн энэ оныхоо авиралтыг зохион байгуулахдаа аюулгүй ажиллагааг хамгийн нэн тэргүүний зорилтоо болгож ажиллахыг уриалж байна.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

СУРГАЛТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХООРОО

Эх сурвалж: АЖЛЫН АЛБА

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019
Онцлох мэдээ 2019-04-02
УУЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn