"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -

Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21

Монголын Уулчдын Үндэсний холбооноос Уулчдын нэгдсэн цугларалт “Альпиниад-2019” арга хэмжээг 2019 оны 6-р сарын 11-13 -ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа Түргэний уулсын Мөст хайрханд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд 17 клуб, 150 гаруй хүн оролцож - Скайраннингийн тэмцээн- Техникийн авиралт- Чөлөөт авиралт гэсэн төрлүүдээр авиралт хийв. Хамтран зохион байгуулагчаар Увс аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Тариалан сумын ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, Цагдаагийн газар гэсэн байгууллагууд гар, сэтгэл нийлэн хамтран гүйцэтгэлээ.

Skyrunning буюу өндөр уулын гүйлтийн тэмцээнд 3 насны ангилалд нийт 18 баг 66 тамирчид, уулчид оролцож удаахь байруудад шалгарлаа.

18-35 насанд Тэргүүн байр: Улаанбаатар аялагч клубын 1-р баг - 1 цаг 55 мин Дэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 02 мин Гутгаар байр: Хайрхан клубын 2-р баг – 2 цаг 15 мин

36-45 насандТэргүүн байр: Хайрхан клуб, 1-р баг – 2 цаг 31минДэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 47 минГутгаар байр: Хайрхан клубын 2-р баг - 2 цаг 49 мин

46+ насандТэргүүн байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ – 3 цаг 03 минДэд байр: Улаанбаатар аялагч клуб - 3 цаг 04 минГутгаар байр: Хайрхан клубын 1-р баг -3 цаг 15мин

Чөлөөт авиралт

Далайн түвшнээс дээш 4037 метрт орших оргилд чөлөөт авиралтаар 117 хүн амжилттай авиралт хийв.

Техникийн авиралт

Цол зэрэг хамгаалах авиралтыг өмнө нь хүн гарч байгаагүй оргилд хийж нийт 6 баг бүртгүүлснээс цаг агаарын хүндрэлээс шалтгаалан 4 баг буцаж, 2 баг техникийн авиралтыг амжилттай гүйцэтгэн, оргилд гарч 4 хүн спортын мастерын болзол хангав.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь Увс аймгийн Тариалан сумын хүүхэд багачуудад зориулан номын хандив сайн санааны аяны уриалгыг клубууд, уулчид, аялагчдын дунд гарган, ном цуглуулж, хүлээлгэн өглөө.

Байгаль хамгаалах "Ногоон Паспорт" аянд Монголын уулчид нэгдэж, энэхүү арга хэмжээний үеээр гишүүд, оролцогчдод танилцуулав. "Ногоон Паспорт” нь Байгаль хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, иргэдэд зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалан дуудахад орших бөгөөд 12 хуудастай ба хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил зэрэг чиглэлээр 12 ажлыг тусгасан. https://m.facebook.com/Greenpassportmongolia/

Хамтран зохион байгуулсан БОАЖЯам, Увс аймгийн засаг тамгын газар, Увс аймгийн Тарилан сум, Хэвлэл мэдээлэлийн ивээн тэтгэгчээр оролцсон ТВ-8, ТВ-9 суваг, уулчдын авиралтын эрсдэл, аюулгүй байдлыг хариуцсан цахим даатгалын Амар Даатгал компаний хамт олон болон нийь оролцогч та бүхэндээ баярласнаа илэрхийье.

Эх сурвалж: Ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn