НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН

Онцлох мэдээ 2019-10-11

НЭГ-УУЛЧИН, НЭГ-УУТ ХОГ АЯН 

Хоггүй Цэвэрхэн Монгол аяны хүрээнд Монголын Уулчдын үндэсний холбоо, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэх тэр дундаа уулчид  хол байгаа, тэр бүр хүмүүс очиж цэвэрлээд байдаггүй хогийг цэвэрлэх уриалган дор  “Нэг-уулчин, Нэг-уут хог” аяныг аравдугаар сарын 13-ны ням гарагт Богдхан уулын Манзуширын хийд орчимд зохион байгуулна. 

Аяны хүрээнд ирсэн нийт уулчид, уулын клубүүд, ууланд алхах сонирхолтой хэн бүхэнд "UIAA" Олон улсын уулын холбоо болон "Петцел сан", Монголын уулчдын үндэсний холбоонын сургагч багш нар   "Газрын зураг болон компастай хэрхэн ажиллах" талаар сургалт хийж сургалтыг газар дээр нь өөрийн биеэр туршиж үзэх боломжийг олгох юм.   

Иймд уулчид, уулын спортыг сонирхогчид, уулын клубүүд, ууланд хайртай та бүгдийг тус аянд нэгдэхийг уриалж байна.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД

1.    Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2.    Нийслэлийн Байгаль орчны газар

3.    Монголын уулчдын үндэсний холбоо

4.   Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,

5.    Төв аймгийн Байгаль орчны газар

6.    Хайкин хороо

7.    www.Uulchin.Mn

8.    Алтитуд Уулын Сургууль

9.    Шуурхай зар сонин

10.  Petzel Mongolia

 

УУЛЫН КЛУБУУД

1.Улаанбаатар аялагч клуб

2.Мазаалай аялагч клуб

3.Саммит клуб

4.Хайрхан аялагч клуб

5.Жой хайкинг клуб

6.Хаан хайкинг клуб

7.Хамтдаа алхацгаая клуб

8.Жаал хайкин клуб

9.Жаргалант уулчдын клуб

10.Хөх тэнгэр аялагч клуб

11.Уулын арслан клубууд одоогоор нэгдэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: АЖЛЫН АЛБА

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn