Монголын Уулчдын Үндэсний холбоо Олон улсын уулын холбооны UIAA ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ боллоо

Онцлох мэдээ 2019-11-04

Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA - International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11-р сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Буяагийн Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцлоо.

Энэ жилийн Ерөнхий ассамблейгаар Холбооны 21-р зууны Стратеги төлөвлөгөөг танилцуулж, 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2019 оны төсөв баталж, Удирдах зөвлөлд шинээр 3 гишүүн, Менежментийн хороонд 2 гишүүнийг тус тус сонголоо.

Удирдах зөвлөл нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ба энэ жил 3 хүн чөлөөлөгдөж, түүнд дараах гишүүдийг шинээр сонгосноор Ази тивээс 3 төлөөлөл Удирдах зөвлөлийн түүхэнд анх удаа орсон нь энэ жилийн Ерөнхий ассамблейн онцлох үйл явдал байлаа. Үүнд:

1. Лоүд Бэккэрс - Белгийн Уулын Холбоо2. Банзрагчийн Золжаргал - Монголын Уулчдын Үндэсний Холбоо3. Махмууд Хашеми - Ираны уулын болон спорт авиралтын холбоо

Ийнхүү Удирдах зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээр 11-р сарын 03-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж, ажил үүргийг хуваарилж, Б.Золжаргалыг Дэд ерөнхийлөгчид, Лоүд Бэккэрсийг Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус томилсон байна.

Ларнака хот, Кипр улса2019 оны 11-р сарын 4-ний өдөр

Эх сурвалж: АЖЛЫН АЛБА

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn