УУЛЫН ЦАНЫН ТАМИРЧИД БНХАУ-ыг ЗОРИЛОО

Онцлох мэдээ2019-11-22

Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон Хятадын Уулын Холбооны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас Уулын цанын спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагчийг БНХАУ-д бэлтгэх сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтыг зарласан билээ.

2019/11/21-ны өдөр МУҮХ байранд Монголын Уулчдын Үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Дэд Ерөнхийлөгч С.Алдархишиг, Дэд Ерөнхийлөгч Б.Золжаргал, Уулын цанын хорооны дарга, Н. Дөлэрдэнэ нар Сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Анар-эрдэнэ Н.Эрхсаран нарыг хүлээн авч уулзаж цаашдын сурах үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөлөө.

МУҮХ-ны Өндөр уул, Уулын цанын хороо хариуцсан Дэд Ерөнхийлөгч С.Алдархишиг өнөө өглөө буюу 2019/11/22-нд тамирчдыг удирдан БНХАУ-ын Чангчунь хотруу хөдөллөө.

Монгол улсаа төлөөлөн Уулын цанын спортын тамирчин болох зорилго тээн, алс холыг зорьж байгаа тамирчдад өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол Улсаас Уулын цанын спортын олимпийн медальтан тун удахгүй төрнө гэдэгт итгэж байна.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООАжлын алба 2019.11.22

Эх сурвалж: ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ

Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
Karakorum Ice Festival - 2020
Тэмцээн уралдааны мэдээ2020-11-03
"ГҮЕМ" Бага насны хүүхдийн спорт авиралтын тэмцээн
Онцлох мэдээ2020-10-31
4 БЭРХ ЦОМ
Үйл явдлын мэдээ2020-02-29
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ II
Үйл явдлын мэдээ2020-02-27
БАЯР ХҮРГЭЕ
Үйл явдлын мэдээ2020-02-10
ЗАРЛАЛ
Үйл явдлын мэдээ2020-01-23
МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНА БЭЛЭН БОЛЛОО
Үйл явдлын мэдээ2020-01-22
АЗИЙН ЭЛСНИЙ СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Тэмцээн уралдааны мэдээ2020-01-21
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамжийг хүргэж байна
Үйл явдлын мэдээ2019-12-27
УУЛЫН СПОРТЫН ШИНЭ МАСТЕРУУД ТӨРЛӨӨ

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn