БНХАУ-ыг ЗОРЬСОН УУЛЫН ЦАНЫН ТАМИРЧИД БЭЛТГЭЛДЭЭ ОРСОН БАЙНА

Үйл явдлын мэдээ 2019-11-24

Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон Хятадын Уулын Холбооны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас Уулын цанын спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагчийг бэлтгэх сургалтанд

- А.Анар-Эрдэнэ- Н.Эрхсаран нар сонгон шалгаруулалтанд тэнцэж Хятадын Уулын Холбооны зардлаар суралцахаар Холбооны өндөр уул, хайканг, уулын цанын хороо хариуцдаг Дэд Ерөнхийлөгч С.Алдархишигийн Aldra Suhee хамтаар БНХАУ-ын Чангчунь хотыг зорьсон билээ.

Тамирчид зорьсон газартаа саадгүй хүрсэн ба аль хэдийн бэлтгэлдээ ороод эхэлсэн байна. Хоёр тамирчиндаа хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцэж амжилт авчрахыг хүсэн ерөөж амжилт хүсье.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО.

Эх сурвалж: ажлын алба

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn