Монголын Үндэсний Уулчдын Холбоо нь Дэлхийн Уулын Холбоотой хамтран Францын Петцл сангийн дэмжлэгтэй “Mountain leader” буюу ууланд авиралтын багийн ахлагч, зааварлагч бэлдэх 3 жилийн хөтөлбөрийг Монголд анх удаа олон улсын стандартын дагуу мэргэжлийн багш нар удирдан, 2019 онд эхлүүлсэн билээ.
2-р шатны сургалтыг Монголын Үндэсний Уулчдын Холбоо 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтад цөөн хүний орон тоо гарсан тул сонирхсон хүмүүс доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Та уг сургалтад суралцсанаар дараах ур чадварыг эзэмших болно.
Сургалтыг: Олон Улсын Уулын холбооны Сургалтын Хорооны тэргүүн Steve Long болон IFMGA буюу Олон улсын уулын хөтөчийн холбооны гишүүн, Ирланд улсын уулын холбооны сургалтын хорооны дарга Alun Richardson нар удирдан явуулна.
Тавигдах шаардлага:
· Уулын алхалт, авиралтад баг ахалсан туршлагатай;
· Багийн ахлагч, зааварлагч, сургагч багш, уулын хөтөч болох хүсэлтэй;
· Англи хэлний зохих мэдлэгтэй.
Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот
Утас: 77110306
info@mountain.mn