"Karakorum Ice Festival-2020" мөсөнд авиралтын Хархорум цомын тэмцээн 2020 оны 11-р сарын 28-29нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээнд болно.
Зорилго:
Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх; Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогч, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, улмаар энэ төрлийн спортоор хичээлэгч гадны тамирчин жуулчдын аялах сонирхолыг эх орондоо татах. Өндөр зэрэгтэй тамирчдын авиралтын ур чадварыг дээшлүүлэх ба дэлхий, тив, олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, залгамж халааг бэлтгэх. Уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөсөнд авиралтын төрлөөр тамирчин бэлтгэх сонирхолыг төрүүлэх Өвлийн аялал жуулчлалыг сурталчилан таниулж, гадаад дотоодын жуулчдыг бүс татаж эдийн засгийн эргэлт бий болгох.
Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот
Утас: 77110306
info@mountain.mn