УУЛЧНЫ ЁС ЗҮЙН ТУНХАГ

2009 оны 10 сарын 10-нд Порто хотод өөрчлөлт оруулж, батлав.

Өөрт буй хүч чадлаа дайчлан сорьж, хүсэл зоригоо бадрааж, оргил өөд тэмүүл.

1. Хувь хүний хариуцлага

Уулчид гадны тусламж хүрэх боломжгүй эрсдэлтэй орчин  нөхцөлд авиралтаа гүйцэтгэх нь бий. Ийм нөхцөлд аюулгүй байдлыг сахиж эрсдлийг тооцоолж авирах нь чухал.

Хэн нэгэн хувь хүний хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй үйлдэл нь эргэн тойрныхныг аюулд хүргэж болзошгүй учир үүнээс өөрсдөө сэргийлээд зогсохгүй байгаль орчноо ч сөрөг нөлөөнөөс хамгаалах шаардлагатай. Жишээлбэл, шинэ болон хуучин замууд дээр бэхэлгээ хийхийг зөв, найдвартай гэж шууд хүлээн зөвшөөрч болохгүй.

2. Багийн сэтгэхүй

Группын бүх оролцогчдын бодит чадамжийг тооцоолж багийн гишүүн бүр буулт хийхэд бэлэн байх ёстой. Гишүүд биесээ дэмжиж, тусалсан ямар ч авиралтыг ямагт шилдэг авиралт хэмээн тооцох нь зохистой.

3. Авирагчид ба уулчдын  хүрээлэл

Ууланд эсхүл ханан хаданд тааралдсан хүн бүрийг ижил тэгшээр хүндэтгэж харьцана. Алс бөглүү газар, аливаа хүнд нөхцөлд ч бид өөрсдийгөө хэрхэн хүндлүүлэхийг хүсдэгтэй ижлээр бусдад хандах ёстой.

4. Гадаад оронд аялахдаа

Уулчин бид гадаад орны соёлыг ойлгодог байх нь авиралтыг цогц болгох салшгүй нэг хэсэг хэмээн үзнэ.

Гадаад оронд зочлохдоо биеэ зөв авч явах, нутгийн иргэдтэй зөв боловсон харьцах, ёс заншил, соёлыг хүндэтгэн үзэх учиртай. Уулчид нь тухайн нутгийнхны авиралтын ёс зүй, зан заншлыг харгалзан  уламжлалын дагуу бэхэлгээ тогтоодоггүй, өрөмдөж бэхэлгээ хиймгүй газар энэ төрлийн үйлдлийг хийж гүйцэтгэхгүй байх ёс зүйтэй байна.

Уулчин бид нутгийн шүтээн уулс, ариун газруудыг хүндэтгэнэ.

Мөн тухайн орон нутгийн эдийн засаг,  уугуул иргэдийн орлогод дэм болохыг ямагт хичээнэ.

5. Уулын хөтөч болон ахлагчдын хариуцлага

Уулын хөтөч, ахлагч, багийн гишүүн бүр өөрсдийн үүргээ дор бүртээ ухамсарлан, бусад хувь хүн болон багийн гишүүдийн эрх, үүргийг хүндэтгэнэ.

Мэргэжлийн уулчдын байгууллагын стандартуудыг даган мөрдөхөө энэхүү тунхгаар илэрхийлж байна.

6. Онцгой байдал, амь эрсдах магадлалтай байдал ба эрсдсэн үед

Бид онцгой байдалд орох ба аюултай осол, үхэлд хүргэх нөхцөл үүсэхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй, бэлэн байдалд байх ёстой. Уулын спортоор хичээллэгч хүн бүр үүсэж болзошгүй эрсдэл, аюулыг сайтар ухамсарлан шаардлагатай мэдлэг, ур чадвар, тоног хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Уулчид нь онцгой байдал нөхцөл, осол эндэл, мөн золгүй явдал тохиолдоход бусдад туслалцаа үзүүлэх, үүдэн гарах эрсдэлтэй нөхцөлтэй нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Тухайлбал,  арилжааны авиралт зохион байгуулагчид өөрсдийн үйлчлүүлэгчиддээ нэн шаардлагатай онцгой тохиолдолд аяллын зорилтыг үл харгалзан бусдад нэн шаардлагатай хэрэгцээт тусламж хүргэхэд бэлэн байх ёстойг анхааруулбал зохилтой.

7. Нэвтрэх эрх ба байгаль хамгаалал

Уул болон ханан хад бүхий газарт хариуцлагатайгаар нэвтрэх, авирах эрх чөлөө нь хүний үндсэн эрх хэмээн бид итгэдэг. Бидний үйлдэл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, биологийн төрөл зүйл ба газар орны унаган төлөвт харшлахгүй бөгөөд уулчид нь байгалийг хүндэтгэн дээдлэхийг ямагт эрмэлзэнэ. Иймээс орон нутгийн засаг захиргаа, байгаль хамгаалах нийгэмлэгүүдийн уулчидтай зөвшилцөн гаргасан зохицуулалт болон нэвтрэх хязгаарлалтыг бид ямагт хүндэтгэнэ.

8. Аяллын хэв маяг

Бидний аялал, авиралтын  чанар, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь  амжилт гаргаснаас илүү чухал юм. Уул хаданд аль болох өөрчлөлт үлдээхгүйг  хичээх нь бидний эрмэлзэл байх учиртай.

9. Анхны авиралт

Оргилд анх гарах эсхүл шинэ зам гаргах нь бүтээлч үйлдэл билээ. Үүнийг үйлдэхдээ гагцхүү нутгийн уламжлал, авиралтын заншлыг  баримтлан гүйцэтгэвэл зохилтой. Авиралтын талаарх үнэн бодит мэдээллийг өгч байх ёстой.

10. Ивээн тэтгэгч, зар сурталчилгаа ба олон нийтийн харилцаа

Ивээн тэтгэгч, уулчид, авирагчдын хамтын ажиллагаа нь  уулын спортыг дэмжихэд чиглэсэн байна. Олон нийт ба хэвлэл мэдээллийн салбарыг мэдээллээр хангах, сонирхогчдыг сургах санаачлагатай байх нь уулын спортынхны үүрэг, хариуцлага мөн болно.

11. Авиралтанд нэмэлт хүчил төрөгч ашиглах

Өндөр уулын авиралтын үеэр нэмэлт хүчил төрөгч ашиглах нь олон жилийн турш маргаан дагуулсан асуудал байсаар байна. Эрүүл мэндийн асуудал нь бүх уулчдын  хувьд анхаарал тавих хамгийн чухал сэдэв байх учиртай. Ёс зүйн асуудлыг авирагчид өөрт нь даатгах нь хамгийн зөв шийдэл. Тухайлбал, авирагч хүчилтөрөгч ашиглах бол хоосон саваа уулнаас авч буухаар төлөвлөх г.м.

Хэрэв хүчилтөрөгч хэрэглэсэн бол хоосон баллоноо аваад буухаар төлөвлөсөн байх зэрэг Авирагчид орхигдуулдаг нэгэн чухал асуудал бол ёс зүйн асуудал юм.

12. Өндөр уулын арилжааны экспедиц

Аврах ажиллагаа хязгаарлагдмал 8000м болон тэдгээртэй  дүйцэхүйц бусад оргилуудад арилжааны авиралт зохион байгуулж буй операторууд ялангуяа аврах ажиллагаагаар мэргэшээгүй бол өөрсдийн үйлчлүүлэгчиддээ аврах хязгаалагдмал боломжтойгоо хэлэх нь зүйтэй.

Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л арга хэмжээг авахаас гадна хэрэв ууланд бусдад туслах зайлшгүй шаардлага тохиолдоход төлөвлөгөөгөө өөрчлөх, авиралтыг зогсоож  болохыг анхааруулах хэрэгтэй.

 

 

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn