http://mountain.mn/uploads/2018/12/5c0398005e2ab.jpeg http://mountain.mn/uploads/2018/12/5c0397ff39b23.pnghttp://mountain.mn/uploads/2018/12/5c0397ffe499b.jpeg 

 

 

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1. Энэхүү журмаар “Монголын Уулчдын Үндэсний Холбоо” НҮ ТББ /цаашид МУҮХолбоо гэх/ -ний гишүүн байгууллага элсүүлэх элсүүлэх, тэдгээрийн ангилал, гишүүний эрх, үүрэг, элсэлтийн хураамж, гишүүний татвар, хандив болон бусад гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. 
1.2. Холбооны гишүүнчлэл нь гишүүн байгууллага гэсэн нэг ангилалтай байна. 
 
ХОЁР. ГИШҮҮН 
 
2.1. МУҮХолбоо нь холбоо, клуб, нийгэмлэг болон байгууллагуудыг гишүүн байгууллагаар  элсүүлнэ. 
2.2. Гишүүн нь МУҮХолбооны зорилго, үйл ажиллагааг дэмжин ажилладаг холбоо, клуб, нийгэмлэг болон байгууллагууд байна. 
 
ГУРАВ. ГИШҮҮНИЙГ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ БОЛОН ГИШҮҮНИЙ БҮРТГЭЛ
 
МУҮХолбоо нь гишүүнийг элсүүлэхдээ дараах журмаар элсүүлнэ. 
3.1. Энэхүү журмын 2.1.-т заасан холбоо, клуб, нийгэмлэг болон байгууллагуудыг тус журмын дагуу элсүүлнэ. 
3.2. Энэхүү журмын 2.1.-т заасан гишүүн байгууллагуудыг холбоонд ирүүлсэн хүсэлт /Албан бичгээр/, гишүүнчлэлийн анкет, эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол, байгууллагын гэрчилгээний хуулбар, гишүүнчлэлийн татвар төлсөн баримт /Капитал банк банк дахь 2200000424 Монголын Уулчдын Үндэсний Холбоо/-уудыг хүлээн авч ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. 3.3. МУҮХолбооны гишүүн нь жилийн татвараа төлсөн холбоо, клуб, нийгэмлэг болон байгууллагууд байна. 
3.4. МУҮХолбоонд 1955 оноос хойш гишүүн байсан байгууллагууд тухайн гишүүнчлэлийн хугацаагаар гишүүнчлэлээ сэргээх боломжтой. Сэргээх тохиолдолд дахин бүртгүүлнэ. 
 
ДӨРӨВ. ГИШҮҮН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ 
 
Холбооны гишүүн байгууллага дараах нийтлэг эрх эдлэж үүрэг хүлээнэ. 
4.1. МУҮХолбооны сайн дурын менежментийн багт гишүүдээ нэр дэвшүүлэх эрхтэй. 
4.2. МУҮХолбооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авах эрхтэй; 
4.3. МУҮХолбооноос зохион байгуулж буй арга хэмжээ, тэмцээнд оролцох, хөнгөлөлт эдлэх эрхтэй; 
4.4. МУҮХолбооноос зохион байгуулж буй сургалт, семинар, уулзалтанд оролцох эрхтэй; 
4.5. МУҮХолбооны гишүүн байгууллагууд болон хамтрагч байгууллагуудаас /Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн дагуу/ хөнгөлөлт эдлэх эрхтэй; 
4.6. МУҮХолбооноос зохион байгуулж буй зарим арга хэмжээг хамтран зохион байгуулах, дэмжих эрхтэй; 
4.7. Тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаанд шаардлага хангасан тамирчид, гишүүдээ оролцуулах эрхтэй; 
4.8. МУҮХолбооны дүрэм журмыг чанд мөрдөх үүрэгтэй;  
4.9. Холбооноос тогтоосон жилийн  татвар хураамжийг энэхүү журамд заасан хугацаанд төлөх үүрэгтэй; 
 
ТАВ. ГИШҮҮНИЙ ХУРААМЖ 
 
5.1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллага нэг жилд 120,000.00 ₮ /нэг зуун хорин мянган/ төгрөгийн гишүүнчлэлийн хураамж төлнө. 
5.2. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гишүүн байгууллага  
96,000.00 ₮ /ерөн зургаан мянган/ төгрөгийн гишүүнчлэлийн хураамж төлнө.  
5.3. Жилийн дундуур гишүүнээр элссэн тохиолдолд гишүүнчлэлийн хураамжийг элсэн орж буй сарыг оролцуулан он дуустал үлдсэн сард оногдох хураамжийг төлнө.  
5.4. Гишүүнчлэлийн хураамжийг тухайн оны 3-р сарын 31-ний дотор бүтнээр, нэг удаа төлнө.  
 
ЗУРГАА. ГИШҮҮНЭЭС  ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ
 
Дараах тохиолдолд гишүүн байгууллагыг гишүүнээс чөлөөлж, эрхийг түдгэлзүүлнэ.
6.1. Гишүүн байгууллага гишүүнчлэлийн хураамжийг тус журамд заасан хугацаанд төлөөгүй; 
6.2. Гишүүнчлэлийн журмыг зөрчсөн; 
6.3. МУҮХолбооноос зохион байгуулсан арга хэмжээнд 2 болон түүнээс дээш удаа зөрчил гаргасан; 
 
ДОЛОО. БУСАД 
 
7.1. Энэхүү журамд удирдах зөвлөлийн шийдвэрээр нэмэлт өөрчлөлт оруулж болно;  
7.2. Гишүүн байгууллагууд нэмэлт өөрчлөлт оруулах санал ирүүлэх боломжтой; 
 
Холбогдох хаяг : membership@mountain.mn
 

ШИНЭ МЭДЭЭ

Онцлох мэдээ 2019-10-11
НЭГ УУЛЧИН НЭГ УУТ ХОГ АЯН
Онцлох мэдээ 2019-09-07
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ МОНГОЛД
Авиралтын мэдээ 2019-08-06
МОНГОЛЧУУД ЛЕНИН ОРГИЛД
Үйл явдлын мэдээ 2019-08-04
ОЛОН УЛСЫН СУРГАЛТ
Тэмцээн уралдааны мэдээ 2019-08-02
ОЛОН УЛСЫН ХАДАНД АВИРАЛТЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Онцлох мэдээ 2019-07-08
Уулын спортын салбар 8 дахь ГАВЬЯАТаа өлгийдөн авлаа
Тэмцээн уралдааны мэдээ 2019-06-21
"АЛЬПИНИАД-2019" УУЛЧДЫН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТЫН МЭДЭЭ -
Үйл явдлын мэдээ 2019-05-23
Альпиниад-2019
Тэмцээн уралдааны мэдээ 2019-05-20
СПОРТ АВИРАЛТЫН УЛСЫН АВАРГА-2019
Онцлох мэдээ 2019-04-03
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖИЛ 2019

ЖИРГЭЭ

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn